Цаг үеийн явдал
Шүүлт:
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Эрүүгийн ахлах мөрдөгч нарын "Манлайлал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалт
2019-02-20
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВТЭЙ ХАМТРАН ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВТЭЙ ХАМТРАН ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
2019-02-16

Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ой тохиож байна
Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ой тохиож байна
2019-02-02
"Эрүүл зөв хооллолт" сэдэвт сургалтанд хамрагдлаа
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны их эмч, ахмад Л.Санжаасүрэн “Эрүүл зөв хооллолт” сэдвээр алба хаагчдад сургалт орлоо.
2019-02-02

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Арван долоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
2019-02-01

Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэвт хүндэтгэл үзүүллээ
Арван долоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэвт Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ар гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж өглөө.
2019-02-01

Сонгон шалгаруулалт эхэллээ
Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, иргэдийг сонгон шалгаруулалт эхэллээ.
2019-01-30
Зарим удирдах ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Цагдаагийн байгууллагад удирдах ажил хамгийн олон жил хийж энэ зөвлөгөөнд оролцож байгаа Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, цагдаагийн байгууллагын эмэгтэй удирдах ажилтны төлөөлөл Цагдаагийн ерөнхий газрын соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нарт Эрүүгийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн гишүүдээс хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.
2019-01-25
Менежментийн чиглэлээр сургалтанд хамрагдлаа
Эрүүгийн цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүнд “Хувь хүний менежмент ба манлайлал”, “Төрийн албан хаагч Алмаазан хүн болох нь” зэрэг сонирхолтой сэдвүүдээр Удирдлагын академийн ахлах багш, докторант Ц.Өнөржаргал 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сургалт орлоо.
2019-01-25
Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
Цагдаагийн ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2019 оны сургалт зөвлөгөөн нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Тэмцээнд нийтдээ 12 багийн 140 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож, Хангайн бүс, Төвийн бүс, Баруун бүс гэж хуваагдан аваргын цомын төлөө хүчтэй өрсөлдлөө. Тус тэмцээнд Эрүүгийн цагдааийн алба, Хэрэг бүртгэх алба нэг баг болон амжилттай оролцож тэрүүн байрыг эзэлж цом, өргөмжлөл, алтан медалиар шагнагдлаа.
2019-01-24

Снүүкер бильярдын тэмцээн зохион байгууллаа
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан тус албаны харьяа нийслэл дэх нэгжүүдийн удирдах ажилтнуудын дунд Снүүкер бильярдын тэмцээнийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнд тэргүүн байранд 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Тамир, 2 дугаар байранд Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Алтангэрэл , 3 дугаар байранд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж нар шалгарч өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлээр шагнуулав.
2019-01-21
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт болов
Энэ оны 3 дугаар сард явагдах архивын улсын үзлэгтэй холбоотойгоор тус албаны төвийн газар хэлтсийн нийт алба хаагчдад Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, улсын архивч Ш.Дариймаа албан бичгийн стандарт, эмх цэгц, төрөл, дараалал болон байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
2019-01-17

Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны жилийн эцсийн тайлангийн хурал боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
2018-12-25

Залуусын хөгжлийн цогц сургалтанд хамрагдлаа
Менежментийн зөвлөх, Удирдахуйн ухааны доктрант, Боловсрол судлалын магистр, зөвлөх үйлчилгээний “ИМАКО” институтын сургагч багш Р.Лхагвадулам Эрүүгийн цагдаагийн төвийн газар хэлтсийн нийт алба хаагчдад дараах сэдвээр сургалт орлоо.
2018-12-19
Эрүүгийн цагдаагийн албаны "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах тухай 97 дугаар зарлиг, Засгийн газрын 190 дүгээр тогтоол, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 125 тоот тушаалын биелэлтийг хангах ажлын хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Авлигатай тэмцэх тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг сурталчилж, цагдаагийн байгууллага, алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн албаны "Нээлттэй хаалганы өдөр"-ийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
2018-11-30
ХСИС-ийн сонсогч, оюутнуудад лекц уншлаа
Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав Хууль сахиулахын их сургуулийн нийт сонсогч, оюутнуудад эрүүгийн албаны ажлын онцлог, практик ажиллагааны талаар лекц уншлаа.
2018-11-30
Эрдэм шинжилгээний хуралд оролцоо
Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Дашням нар Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулиас зохион байгуулсан “Гэмт явдалтай тэмцэх, гүйцэтгэх ажлын онол практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэ санаа, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хууль сахиулах салбарын эрдэмтэн, судлаач, багш, практик байгууллагын мэргэжилтэн, ажилтан, магистрант, докторант нарын шинжлэх ухаанч үзэл санаа, дүгнэлт саналыг сонсож зөвлөмж гаргах” зорилготой эрдэм шинжилгээний хуралд оролцов.
2018-11-30
ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн "Мөрдөгч" клубын нээлтийн ажиллагаанд оролцоо
Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Дашням нар Хууль сахиулахын их сургуулийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн дэргэдэх Хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ агсаны нэрэмжит “Мөрдөгч” клубын нээлтийн ажиллагаанд оролцлоо.
2018-11-30

Алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрууллаа
"Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн захирал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга нар Эрүүгийн цагдаагийн албаны албан хаагч, ажилтнуудыг Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах талаарх гэрээг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулж хуваарийн дагуу алба хаагч, ажилтнуудыг 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж байна.
2018-11-28

Алба хаагчдыг шагнаж урамшууллаа
Бүгд Найрамдах Улс тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
2018-11-28