Цаг үеийн явдал
Шүүлт:

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” арга хэмжээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” арга хэмжээ энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт боллоо.
2018-11-23

Шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг, ур чадварыг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилгоор "Шилдэг хэсгийн төлөөлөгч 2018" арга хэмжээг зохион байгуулж байна.
2018-11-21

“Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” уралдаан эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” уралдаан өнөөдөр /2018.11.20/ Улаанбаатар хотноо эхэллээ.
2018-11-21

Д.Мягмарсүрэн: Цахим орчинд түгээгдэж буй сөрөг мэдээлэлд хүүхэд, залуучууд ихээр өртөж байна
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
2018-11-19

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2018 оны 11 дүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулганд Монгол Улсын цагдаагийн байгууллагыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
2018-11-19

“Шинэ хөдөө” зорилтот нэвтрүүлгийг бэлтгэн явуулж байна
Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд малчдын эрх зүйн мэдлэг, малын хариулга маллагааг сайжруулах, “Малчдын бүлэг” хэрхэн ажиллуулах талаар мэдээлэл өгөх зорилгоор ажиллаж байна.
2018-11-15

Төрийн жинхэнэ алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалт өглөө
Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид Төрийн жинхэнэ алба хаагчдын үй ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалт өглөө.
2018-11-15

Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу
Г.Зандаръяа гэгчид залилан мэхлүүлсэн иргэд цагдаагийн байгууллагад хандана уу.
2018-11-06

Насанд хүрээгүй охидыг айлган сүрдүүлж хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг шалгаж байна
Эрүүгийн цагдаагийн албаны 3 дугаар хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй охидыг айлган сүрдүүлж хүчээр биеийг нь үнэлүүлж байсан 5 этгээдийг илрүүлэн шалгаж байна.
2018-11-05

Эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдлаа
Цагдаагийн байгууллагад Эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөнд боллоо.
2018-11-02
Канад улсын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх туршлагаас хуваалцаж байна
Цагдаагийн ерөнхий газрын Албаны сургалт, соён гэгээрүүлэх хэлтэс, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Канад Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа элчин сайдын яамны Хатан хааны морьт цагдаагийн албатай хамтран өнөөдөр /2018.11.01/ хоёр сургалт зохион байгуулж байна.
2018-11-01

“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран зохион байгуулж буй “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна.
2018-10-30

Д.Сүхболд: Бусдын гуйлтаар банкны дансаа ашиглуулснаар мөнгө угаах гэмт хэргийн холбогдогч болж байна
ЭЦА-ны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сүхболдтой ярилцлаа.
2018-10-29

"Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно
"Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
2018-10-29

Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргын мэндчилгээ
Монголын цагдаагийн байгууллагын Эдийн засгийн албаны түүхт 80 жилийн ойн тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга мэндчилгээ дэвшүүллээ.
2018-10-29