Цаг үеийн явдал
Шүүлт:

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛӨӨС "БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэдэх Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулж байна
2019-04-08
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН Б/217, Б/219 ДУГААР ТУШААЛААР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛД ИДЭВХ ЗҮТГЭЛ, ҮР БҮТЭЭЛ ГАРГАН АЖИЛЛАСАН ТУС АЛБАНЫ АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦОЛ ОЛГОЛОО.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН Б/217, Б/219 ДУГААР ТУШААЛААР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛД ИДЭВХ ЗҮТГЭЛ, ҮР БҮТЭЭЛ ГАРГАН АЖИЛЛАСАН ТУС АЛБАНЫ АЛБА ХААГЧДАД ХУГАЦААНЫ ЦОЛ ОЛГОЛОО.
2019-04-01
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, “ХУУЛЬ САХИУЛАХ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ГАДААД ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ХОЛБОО” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН, ДУНД ШАТНЫ СУРГАЛТЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Эрүүгийн цагдаагийн албанаас алба хаагчийн гадаад хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор “Хууль сахиулах, Батлан хамгаалах салбарын гадаад хэлний багш нарын холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн, сургалт хариуцсан мэргэжилтэн, доктор, дэд профессор Д.Энхжаргал удирдан Төрийн бус байгууллагын багш, хэл шинжлэлийн ухааны магистр Л.Үүлэнсолонго, хэл шинжлэлийн ухааны магистр Х.Нуржан нараар тус албаны нэр бүхий 12 алба хаагчдад англи хэлний анхан болон дунд шатны сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд тус албаны төв байранд амжилттай зохион байгуулж, өнөөдөр хаалтын ажиллагааг хийлээ.
2019-03-29

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ЦАХИМ ОРЧИНД ЭРХ БАРИГЧДИЙГ ДОРОМЖИЛСОН, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН ТОХИОЛДОЛД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАН БАЙНА
Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин Оросын Холбооны Улсын төрийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллагыг доромжлох нийтлэл түгээсэн цахим хуудсыг хаах хууль баталжээ.
2019-03-25

VIDEO CALL ХИЙНЭ ГЭХ ЛУЙВРААС БОЛГООМЖИЛ
#Фэйсбүүк орчинд садар самууныг сурталчилсан группуудэд эмэгтэй хүний зураг ашигласан хуурамч хаягаар “#Video call хийнэ”, “#Видео чат” хийнэ гэх мэт утгатай зар байршуулж, урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг, мөн хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлэх үйлдэл хийдэг тодорхой эрхэлсэн ажилгүй “Д” гэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны #Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байна.
2019-03-22
ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА,СУРГУУЛИЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага,сургуулилтыгявуулж, бэлэн байдлыг хангуулдагтай холбогдуулан тус албаны бие бүрэлдэхүүнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар сургалт, сурталчилгааг хийж, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт дадлага, сургуулилтыг зохион байгуулж, алба хаагчид идэвхтэй оролцлоо.
2019-03-21
АМЖИЛТТАЙ ЯВАА ЭРЧҮҮДИЙН АРД ҮРГЭЛЖ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус албаны Эмэгтэйчүүдийн зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгатай хамтран Монгол Улсын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “Үргэлж тантай хамт” арга хэмжээг зохион байгууллаа.
2019-03-18

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СҮЛД ЧУУЛГЫН ДУУЧИН МУСТА ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ДОЛГОРМААГИЙН БИЕ ДААСАН ТОГЛОЛТ
Цагдаагийн ерөнхий газрын Сүлд Чуулгын дуучин, МУСТА цагдаагийн ахлах дэслэгч Б.Долгормаагийн “Хайрын урь” уран бүтээлийн анхны бие даасан тоглолт 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цагаас Корпорейт концертийн танхим /Corporate voncert hall/-д болох тул та бүхэн хүрэлцэн ирж таалан соёрхоно уу.
2019-03-15
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус албанаас цахим мэдээллийн сүлжээний орчинд үйлдэгдэж буй зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийн талаар ойлголт мэдээлэл өгөхийг зорьж “3охиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 15ны өдөр зохион байгууллаа.
2019-03-15
АЛБА ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
Тус албаны нийт бие бүрэлдэхүүнд хувьцааны зах зээлд үнэт цаасны талаар мэдлэг өгөх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 15ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны менежер Э.Баатарцогтыг урьж мэдээлэл хийлгүүллээ.
2019-03-15

ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Секс сүрдүүлгийн гэмт хэрэгт өртөж буй хүмүүст Эрүүгийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
2019-03-06

КИНО ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ УРАН БҮТЭЭЛИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВЧ ИНТЕРНЕТ ОРЧИНД БАЙРШУУЛАХ.
Бусдын хөдөлмөрийг хүндэтгэж хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж, анхааруулж байна .
2019-03-06

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
Дэлхий дахинд хамгийн их хохирлыг учруулсаар байгаа цахим шуудангийн луйврын гэмт хэргээс сэрэмжлэхтүн !
2019-03-06

ВИЗ, ХЯМД ЗЭЭЛ, ЛУЙВАР
Зээл гаргаж өгнө, Виз гаргаж өгнө, Мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягаас зарын группудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу.
2019-03-06

АНХААРУУЛЖ БАЙНА
Бага болон өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, гэмт хэрэгт өдөөн турхирах зорилготой “МоМо challenge” нэртэй бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр тархаад байгаатай холбогдуулан бага насны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг Эрүүгийн цагдаагийн алба, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
2019-03-02
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тэмцээнд Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгжийн 33 баг, 200 орчим тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорьж аваргаа шалгарууллаа. Нийт оролцсон баг тамирчид болон хамтран зохион байгуулагч, шүүгч нартаа баярлалаа.
2019-03-02

НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХЛАХ МӨРДӨГЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Эрүүгийн ахлах мөрдөгч нарын "Манлайлал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалт зохион байгуулагдаж алба хаагчдад Цагдаагийн еранхий газрын Тэргүүн дэд дарга, Эрүүгийн цагдаагийн албаны дарга нар гэрчилгээг гардууллаа.
2019-02-25

ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВАХ ТУХАЙ.
Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-297, 360 дугаар тушаалаар “Иргэд байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг баталсан байна.
2019-02-20
АЛБА ХААГЧДЫГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧИД ЭЛЭГНИЙ В, С ВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА.
2019-02-20