• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

Хүний нөөцийн ил тод байдал

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА
✅Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр тус цагдаагийн газарт энэ сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэл явагдаж байна.
✅Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:
1. Харьяа аймаг, сум, багийн оршин суух бүртгэлтэй байх /түр оршин суугч эсэх/
2. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
3. 20 нас хүрсэн /эрэгтэй,/
4. 170 см-ээс дээш өндөртэй
5. Биеийн зөв хөгжилтэй
6. Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
7. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
8. Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх
✅Бүрдүүлэх материал:
1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Ял шийтгэлийн лавлагаа
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Гурван үеийн түүх
5. Иргэний цахим үнэмлэхийн хуулбар, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар
7. Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
8. Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
9. Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.
✅Холбоо барих утас: 91914578