Бүх мэдээ
Шүүлт:

АНХААРУУЛЖ БАЙНА
Бага болон өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, гэмт хэрэгт өдөөн турхирах зорилготой “МоМо challenge” нэртэй бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр тархаад байгаатай холбогдуулан бага насны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг Эрүүгийн цагдаагийн алба, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.
2019-03-02
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тэмцээнд Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгжийн 33 баг, 200 орчим тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорьж аваргаа шалгарууллаа. Нийт оролцсон баг тамирчид болон хамтран зохион байгуулагч, шүүгч нартаа баярлалаа.
2019-03-02

НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХЛАХ МӨРДӨГЧ НАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Эрүүгийн ахлах мөрдөгч нарын "Манлайлал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалт зохион байгуулагдаж алба хаагчдад Цагдаагийн еранхий газрын Тэргүүн дэд дарга, Эрүүгийн цагдаагийн албаны дарга нар гэрчилгээг гардууллаа.
2019-02-25

ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВАХ ТУХАЙ.
Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-297, 360 дугаар тушаалаар “Иргэд байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг баталсан байна.
2019-02-20
АЛБА ХААГЧДЫГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛБА ХААГЧИД ЭЛЭГНИЙ В, С ВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА.
2019-02-20
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Эрүүгийн ахлах мөрдөгч нарын "Манлайлал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалт
2019-02-20
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВТЭЙ ХАМТРАН ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВТЭЙ ХАМТРАН ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
2019-02-16

Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ой тохиож байна
Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ой тохиож байна
2019-02-02
"Эрүүл зөв хооллолт" сэдэвт сургалтанд хамрагдлаа
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны их эмч, ахмад Л.Санжаасүрэн “Эрүүл зөв хооллолт” сэдвээр алба хаагчдад сургалт орлоо.
2019-02-02

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Арван долоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
2019-02-01

Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэвт хүндэтгэл үзүүллээ
Арван долоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэвт Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ар гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж өглөө.
2019-02-01

Сонгон шалгаруулалт эхэллээ
Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, иргэдийг сонгон шалгаруулалт эхэллээ.
2019-01-30
Зарим удирдах ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Цагдаагийн байгууллагад удирдах ажил хамгийн олон жил хийж энэ зөвлөгөөнд оролцож байгаа Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, цагдаагийн байгууллагын эмэгтэй удирдах ажилтны төлөөлөл Цагдаагийн ерөнхий газрын соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нарт Эрүүгийн цагдаагийн албаны даргын зөвлөлийн гишүүдээс хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.
2019-01-25
Менежментийн чиглэлээр сургалтанд хамрагдлаа
Эрүүгийн цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүнд “Хувь хүний менежмент ба манлайлал”, “Төрийн албан хаагч Алмаазан хүн болох нь” зэрэг сонирхолтой сэдвүүдээр Удирдлагын академийн ахлах багш, докторант Ц.Өнөржаргал 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сургалт орлоо.
2019-01-25
Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
Цагдаагийн ерөнхий газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2019 оны сургалт зөвлөгөөн нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Тэмцээнд нийтдээ 12 багийн 140 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож, Хангайн бүс, Төвийн бүс, Баруун бүс гэж хуваагдан аваргын цомын төлөө хүчтэй өрсөлдлөө. Тус тэмцээнд Эрүүгийн цагдааийн алба, Хэрэг бүртгэх алба нэг баг болон амжилттай оролцож тэрүүн байрыг эзэлж цом, өргөмжлөл, алтан медалиар шагнагдлаа.
2019-01-24

Снүүкер бильярдын тэмцээн зохион байгууллаа
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан тус албаны харьяа нийслэл дэх нэгжүүдийн удирдах ажилтнуудын дунд Снүүкер бильярдын тэмцээнийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнд тэргүүн байранд 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Тамир, 2 дугаар байранд Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Алтангэрэл , 3 дугаар байранд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж нар шалгарч өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлээр шагнуулав.
2019-01-21
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт болов
Энэ оны 3 дугаар сард явагдах архивын улсын үзлэгтэй холбоотойгоор тус албаны төвийн газар хэлтсийн нийт алба хаагчдад Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, улсын архивч Ш.Дариймаа албан бичгийн стандарт, эмх цэгц, төрөл, дараалал болон байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
2019-01-17

Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны жилийн эцсийн тайлангийн хурал боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
2018-12-25

Залуусын хөгжлийн цогц сургалтанд хамрагдлаа
Менежментийн зөвлөх, Удирдахуйн ухааны доктрант, Боловсрол судлалын магистр, зөвлөх үйлчилгээний “ИМАКО” институтын сургагч багш Р.Лхагвадулам Эрүүгийн цагдаагийн төвийн газар хэлтсийн нийт алба хаагчдад дараах сэдвээр сургалт орлоо.
2018-12-19