• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-04-23
       Тус аймгийн цагдаагийн газарт ашиглагдаж байсан ОХУ-д 2008 онд үйлдвэрлэсэн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Дуудлага худалдаа 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын 3 давхар хурлын зааланд болох тул дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг урьж байна.
         Дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлэх:
        Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагаас өмнө Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын 3 давхар Захиргааны удирдлагын тасгийн даргын 303 тоот өрөөнд байрлуулсан тусгай хайрцагт хийнэ.
        Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн байх, худалдаанд оролцох хүсэлтийн маягт, иргэний үнэмлэх /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэргээс бүрдэнэ. Бүрдүүлсэн баримтаа дугтуйнд хийж битүүмжилсэн байна.
       Дуудлага худалдааны дэнчин болох 808,500 /найман зуун найман мянга таван зуу/ төгрөгийг бэлнээр дуудлага худалдаа зохион байгуулах комисст төлсөн байна. Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 80770077, 99966767 утаснаас лавлана уу.

                                        СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР