• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

“ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ-ХАР ХАЙРЦАГ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-01-10
“ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ-ХАР ХАЙРЦАГ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ-ХАР ХАЙРЦАГ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас төрийн болон төрийн бус байгууллагын жолооч, хувиараа тээврийн үйлчилгээ үзүүлдэг таксины жолооч нарын дунд “ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ-ХАР ХАЙРЦАГ” зөвлөгөөнийг энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтансүх, Авто тээврийн төвийн дарга Э.Ниндэв нар оролцож, сургалт зохион байгуулан, жолооч нарын санал хүсэлтийг нь сонсож, мэдээ, мэдээлэл солилцов.

Зөвлөгөөнд оролцсон жолооч нар аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяагаас гаргасан “Хариуцлагатай жолооч-хар хайрцагтай” уриалгыг дэмжиж, автомашины хар хайрцгийг ашиглаж эхлэхээр шийдвэр гарган, бусад жолооч нарт зөвлөгөөний мэдээллийг хүргэхээ илэрхийллээ.

Зөвлөгөөнд идэвхтэй оролцсон эрхэм жолооч та бүхэндээ талархал илэрхийлье.