• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

АХМАД АЖИЛТАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-01-10
АХМАД АЖИЛТАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Тус цагдаагийн газрын удирдлага, бие бүрэлдэхүүн өнөөдөр /2024.01.10/ цагдаагийн газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл"-ийн даргаар ажиллаж байсан ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Л.Ганбаатарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
✅Тэрээр Цагдаагийн байгууллага, төрийн тусгай албанд тасралтгүй 28 жил ажилласан бөгөөд 1972 онд тус аймагт "Гал команд" байгуулагдахад ажлын гараагаа "Гал сөнөөгч"-өөр эхэлж, 1974-1980 он хүртэл ээлжийн салаан дарга, 1980-1993 он хүртэл тус аймгийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэлтсийн Сүхбаатар, Дарьганга сумдын хэсгийн төлөөлөгч, гурван сум хариуцсан ахлах төлөөлөгч, 1993-2000 он хүртэл тус аймгийн Цагдаагийн хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарч, 2013-2023 он хүртэл цагдаагийн газрын "Ахмадын зөвлөл"-ийн даргаар 10 жил ажилласан бидний бахархалт нэгэн хүмүүн юм.
✅Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Л.Ганбаатар алба хаагчидтай уулзах үеэр өөрийн ажиллаж байсан үеийн ажлын онцлог, ажил, амьдралдаа баримталж байсан зарчим, ажлын туршлагаасаа хуваалцаж, дурсамжит яриаг өрнүүлж, шинэ залуу алба хаагчдад үнэтэй сургамж, зөвлөгөөг өглөө.
✅Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Л.Ганбаатар таны цаашдын амьдралд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
🇲🇳МОНГОЛ ЦАГДААГИЙН БОСОО ЦАГААН СҮЛД ХИЙМОРЬ ТАНЫГ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ...👮‍♂️👮‍♂️👮‍♂️