• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

"ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-10-30
       Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департментын хооронд байгуулсан Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зорилго бүхий “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд зохион байгуулагдах “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” сэдэвт албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг ХЗДХЯ, ХНХЯ, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас энэ оны 10 сарын 26, 27-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгууллаа.
        Сургалтад тус аймгийн Шүүхийн шүүгч, прокурор, цагдаагийн газрын алба хаагчид хамрагдсан бөгөөд сургалтыг шүүгч, прокурор, цагдаагийн алба хаагч болон Дотоод хэргийн их сургуулийн сургагч багш нар удирдан явуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хандлага төлөвшүүлэх, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хохирогчийг таних, илрүүлэх ур чадвар, техник арга барил олгох, хохирогчдод туслалцаа үзүүлэх чиглэлээр мэдлэгийг олгож, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэрхэн ажиллах талаар нэг мөр ойлголтыг өгсөн үр өгөөжтэй сургалт боллоо.