• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

"МАЛ МАХ-2023" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД НЭГДСЭН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

2023-11-28
        Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж байгаа “Мал мах-2023” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, түүнийг таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор 24 цагийн байнгын болон хөдөлгөөнт постыг гарган, хяналт шаглгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
       Энэ хугацаанд эргүүл, хяналт шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 39 зөрчил, бусад төрлийн 21 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ тооцож ажилласан бөгөөд цаашид энэхүү хяналт, шалгалтын үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн ажиллах юм.
       Иймд иргэд, малчид та бүхэн өөрийн бод малыг байнгын хариулгатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сум, аймаг, хот хооронд мал, мах тээвэрлэхдээ гарал, үүсэл нь тодорхойгүй мал, мах тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.