• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ -2022" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-12-16

  Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой -2022" тэмцээнийг энэ оны 05 дугаар сарын 04-ний өдөр явуулж, дүгнэлээ. Тэмцээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 цэцэрлэгийн хүүхэд, багачууд оролцон, Мэндчилгээ, Буухиа гэсэн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдийг тодруулсан ба нийлбэр дүнгээр М.Энхсайхан эрхлэгчтэй 11 дүгээр цэцэрлэг “Тэргүүн байр”, Г.Цэцэгтуяа эрхлэгчтэй 9 дүгээр цэцэрлэг “Дэд байр”, Г.Хэрлэн эрхлэгчтэй 2 дугаар цэцэрлэг “Гутгаар байр”, Х.Дэлгэр эрхлэгчтэй 7 дугаар цэцэрлэг “Тусгай байр”-нд тус тус шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнийг Аймгийн ГХУСАЗСЗөвлөл, Авто тээврийн төв, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хорооны Сүхбаатар аймаг дахь салбар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ба аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗөвлөлийн дарга Д.Хосбаяр, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга, ГБХЗХГазрын дарга М.Туул, Авто тээврийн төвийн дарга Э.Ниндэв, Улаан загалмайн хорооны Сүхбаатар аймаг дахь салбарын дарга М.Хишигдэлгэр нар оролцов.