АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД "ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Энэ сарын 13-ны өдөр аймгийн "Жаахан шарга" театрт Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, өрөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд "ДЭВЖЭЭ" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Уг тэмцээн нь согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, согтуугаар үйлэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий "ТА ТАТГАЛЗ" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд тэмцээнд аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, Баруун-Урт сумын 4 дүгээр бүрэн дунд сургууль, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан сумдын ахлах ангийн сурагчид, Уулбаян сумын 9 дүгээр ангийн сурагчид, нийт 6 сургуулийн 48 сурагч, сургуулийн нийгмийн ажилтан, эцэг, эхийн төлөөллүүд оролцлоо.
Багууд мэндчилгээ, жүжигчилсэн дүрийн тоглолт, хууль, эрх зүйн мэдлэг, шторк, зурагт хуудас бэлтгэх, сэтгэн бодох чадвар, "Өсвөрийн цагдаа бүлгэм"-ийн урьдчилан сэргийлэх ажлын танилцуулга зэрэг төрлөөр оюун ухаан, авъяас билгээ сорин өрсөлдсөнөөс:



Энэхүү тэмцээнийг Баруун-Урт сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, "Жаахан шарга" театр хамртан зохион байгууллаа.