"ОХИД ҮЗЭСГЭЛЭНТЭЙ" АРГА ХЭМЖЭЭНД ХАМТРАН ОРОЛЦЛОО

Тус аймгийн ерөнхий боловсролын лабротари Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захиргаанаас "Охидын эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан тэдэнд тулгамдсан асуудлыг илрүүлэх, шийдвэрлэх, хамтран ярилцах, хэрэгцээт мэдээллээр хангах зорилготой мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан "ОХИД ҮЗЭСГЭЛЭНТЭЙ" арга хэмжээг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд тус цагдаагийн газрын сэтгэл зүйч Н.Одонцэцэг хамтран оролцож, "Айдасгүй охид-Аюулгүй ирээдүй" сэдэвт сэтгэл зүйн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад тус сургуулийн 5-12 дугаар ангийн 520 гаруй охид хамрагдсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндсөн, цаг үеэ олсон, шинэлэг ажил, арга хэмжээ боллоо.