• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-01
САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Тус цагдаагийн газраас алба хаагчдын дунд энэ оны нэгдүгээр улирлын сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг 03 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
✅Сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгаас хариуцан зохион байгуулсан бөгөөд алба хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор 2 сарын хугацаатай зохион байгуулсан "МАРГААШИЙН ТӨЛӨӨ-ӨНӨӨДРИЙН ҮНЭ ЦЭН" аяны тайланг тавьж, үр дүнг хэлэлцлээ..
✅Сахилгын зөвлөгөөнд цагдаагийн газрын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн танхимаар, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар цахимаар хамрагдаж, зөвлөгөөний үеэр ЦЕГ-ын ДХАБГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Ц.Амарбаясгалан "Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүй" сэдэвт сургалтыг цахимаар орж, тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү алба хаагчдад албандаа, бие биедээ хүндэтгэлтэй хандах, албааараа үргэлж бахархах, бусдадаа сайнаар үлгэрлэх, албаны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахих, тасгийн дарга, ахлахуудыг үргэлж манлайлагч, түүчээлэгч байхыг уриалсан сургалтыг зохион байгууллаа.
✅Мөн алба хаагчдын дунд "Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм"-ийн мэдлэг олгох зорилгоор "Алтан хонх" хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, зөвлөгөөний төгсгөлд тэмцээн уралдаанд амжилттай оролцсон болон эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргасан алба хаагчдад шагнал гардууллаа.
                                                          СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР