• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР”

2022-12-16
“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР”

  Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэргийн түүхт 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагч, ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

      Шагнал гардуулах ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, Монгол Улсын төрийн үйлчилгээний гавьяат ажилтан Д.Шижирбаатар, цагдаагийн газрын Ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Л.Ганбаатар, ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Л.Сүхбаатар, алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд оролцлоо.

      Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар 13, “Цэргийн алдар” тэмдгээр 1, “Спортын алдар” тэмдгээр 2, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр 1, Эрүүгийн цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр 1, “Албаны төлөө” 2,3 дугаар зэргийн медалиар 15, хугацааны “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор 2 алба хаагч, ахмад ажилтнууд тус тус шагнагдлаа.

     Цагдаагийн албанд тангараг өргөж, ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар амгаланг сахиулах үйлсэд мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулж, зүтгэж ирсэн цагдаагийн газрын үе үеийн ахмадууд, тэдний залгамж халаа болсон нийт алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллага, хамт олон, иргэд та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэе.

Та бүхнийг Монголын цагдаагийн босоо цагаан сүлд, хийморь үргэлж ивээж, “Цагаан шонхор” шувуу шигээ эрчтэй, хүчтэй, зоригтой, өнө мөнхөд өөдөө тэмүүлж, ажил үйлс нь мандан бадрахын ерөөл өргөе.