СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80, тус газрын дэргэдэх Ахмадын зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд хууль хяналт, захиргаа, төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд спортын гурван төрөлт тэмцээнийг 2022 оны 09 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 12 байгууллагын эрэгтэй 12, эмэгтэй 6 багийн тамирчид өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.
1. “Хийн буудлага”-ын ганцаарчилсан эрэгтэй төрөлд:
- Зэвсэгт хүчний 338-р ангийн тамирчин У.Төмөрсүх “Тэргүүн байр”,
- АЗДТГ-ын тамирчин Г.Ганзориг “Дэд байр”,
- Цагдаагийн газрын тамирчин Б.Сүхчулуун “Гуравдугаар байр”.
“Хийн буудлага”-ын ганцаарчилсан эмэгтэй төрөлд:
- Зэвсэгт хүчний 168-р ангийн тамирчин М.Мөнхзул “Тэргүүн байр”,
- Шүүхийн тамирчин Б.Цолмон “Дэд байр”,
- АЗДТГ-ын тамирчин Б.Бямбасүрэн “Гуравдугаар байр”.
“Хийн буудлага”-ын багийн төрөлд:
- Зэвсэгт хүчний 338-р ангийн баг тамирчид “Тэргүүн байр”,
- Шүүхийн баг тамирчид “Дэд байр”,
- Прокурорын газрын баг тамирчид “Гуравдугаар байр”.
2. “Сагсан бөмбөг”-ийн тэмцээний эрэгтэй төрөлд:
- Цагдаагийн газрын баг тамирчид “Алтан медаль”,
- Хилийн цэргийн 0146-р ангийн баг тамирчид “Мөнгөн медаль”,
- Баруун-Урт сумын ЗДТГ-ын баг тамирчид “Хүрэл медаль”.
“Сагсан бөмбөг”-ийн тэмцээний эмэгтэй төрөлд:
- Баруун-Урт сумын ЗДТГ-ын баг тамирчид “Алтан медаль”,
- Шүүхийн баг тамирчид “Мөнгөн медаль”,
- Прокурорын газрын баг тамирчид “Хүрэл медаль”.
3. “Гар бөмбөг”-ийн тэмцээний эрэгтэй төрөлд:
- Зэвсэгт хүчний 338-р ангийн баг тамирчид “Алтан медаль”,
- Хилийн цэргийн 0146-р ангийн баг тамирчид “Мөнгөн медаль”,
- Цагдаагийн газрын баг тамирчид “Хүрэл медаль”.
“Гар бөмбөг”-ийн тэмцээний эмэгтэй төрөлд:
- Прокурорын газрын баг тамирчид “Алтан медаль”,
- Шүүхийн баг тамирчид “Мөнгөн медаль”,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид “Хүрэл медаль” тус тус эзэлж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдлаа.
“Сагсан бөмбөг”-ийн тэмцээний “Шилдэг тоглогч”-оор:
- Цагдаагийн газрын тамирчин Б.Ганбат,
- Шүүхийн тамирчин Б.Ариунжаргал.
“Гар бөмбөг”-ийн тэмцээний “Шилдэг тоглогч”-оор:
- Шүүхийн тамирчин Э.Мөнхжаргал,
- Прокурорын газрын тамирчин Б.Мягмар нар шалгарлаа.
Гурван төрөлт тэмцээний багийн нийлбэр дүнгээр аймгийн Прокурорын газрын баг тамирчид шалгарч, “АВАРГЫН АЛТАН ЦОМ” хүртлээ.