• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-10
АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
 
        Тус цагдаагийн газраас аймгийн Залуучуудын холбоотой хамтран байгууллагынхаа алба хаагчдад “ЗҮРХ СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ” олгох зорилго бүхий сургалт, идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг /2023.11.09/ амжилттай зохион байгууллаа.
        Уг үйл ажиллагаа нь өөрийгөө танин мэдэх, өөрийгөө үнэлэх, эерэг хандлагыг түгээгч аз жаргалын оч нь та өөрөө байх, сайхан үгэндээ харамгүй байхын ач тус, стрессийг бууруулах аргууд, хамт олондоо урам зориг өгснөөр мэдрэх мэдрэмжүүд, хамтдаа инээх, хамтдаа үйл ажиллагаанд оролцсоноор хамт олны уур амьсгалд нөлөөлөх эерэг нөлөөллүүд, зураг зурах, шүлэг бичиг, тоглоом тоглох гээд бүтээлч үйлүүд нь таны зүрх сэтгэлийн боловсролыг хэрхэн дэмждэг болох, бусдыг инээлгэх чадвар, сэргээш, эрч хүч, би биш бид, амралт, амсхийх гээд өргөн агуулгыг хамарсан, 2 цагийн туршид оролцогчид хөгжилтэй, бүтээлч цаг мөчийг хамт өнгөрүүлсэн, алба хаагчдад эерэг сэтгэгдэл төрүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
       Энэхүү сургалтыг аймгийн Залуучуудын холбооны тэргүүлэгч залуус болон “ОЛОН УЛСЫН МЕНТОР БАГШ”-аар бэлтгэгдэж буй Д.Гэрэлтуяа багш хамтран зохион байгууллаа.