• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-11
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Тус цагдаагийн газраас аймгийн Прокурорын газартай хамтран энэ оны нэгдүгээр улирлын байдлаар бүртгэгдэх үедээ яллагдагчаар татагдвал зохих хүн, хуулийн этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт, гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг өнөөдөр /2024.03.11/ зохион байгууллаа.
✅​Зөвлөгөөний үеэр аймгийн прокурорын газрын Орлогч прокурор Б.Батнасан "Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлууд", хяналтын прокурор Ө.Эрдэнэмөнх "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих" сэдвээр тус тус сургалт орж, тус цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Цэвээн-Очир "Нууц далд аргаар үйлдэгдэж байгаа хэргийн нөхцөл байдал, түүний илрүүлэлт", Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Сүхбат "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлт", Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Итгэлт "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нөхцөл байдал" сэдвээр танилцуулга мэдээлэл хийлээ.
✅Зөвлөгөөнд тус цагдаагийн газрын удирдлагууд, аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Орлогч прокурор, хяналтын прокурорууд, ахлах мөрдөгч, мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, зөрчлийн хэрэг хянан шийдэрлэх эрх бүхий албан тушаалтнууд хамрагдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны үед тулгамдаж буй асуудлууд, хүндрэл бэрхшээл, хэргийн шийдвэрлэлтийг ахиулахад анхаарах асуудал зэрэг сэдвээр санал солилцож, өмнөх зөвлөгөөнөөс гаргасан шийдвэр, түүний биелэлт, үр дүнг хэлэлцэж, зөвлөгөөний эцэст хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах чиглэлээр 2 сарын хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
                                                              Сүхбаатар аймгийн цагдаагийн газар