• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

САХИЛГА, ХАРИУЦЛАГА САЙЖРУУЛАХ 2 САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024-02-15
САХИЛГА, ХАРИУЦЛАГА САЙЖРУУЛАХ 2 САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
✅“Маргаашийн төлөө өнөөдрийн үнэ цэн” сэдэвт 2 сарын аяны хүрээнд тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгаас "МАРГААШИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭЕ, МАРГААШИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ" уриатай, алба хаагчдад цэргийн дүрэм, дүрэмт хувцас, албаны тусгай бэлтгэлийн талаар мэдээлэл түгээх, талархсан сэтгэгдлээ илэрхийлэх, хөгжих, дэвших, эерэг хамт олныг бүрдүүлэх 7 хоногийн арга хэмжээг энэ сарын 06-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
✅Зохион байгуулсан онцлог ажлаас дурдвал:
📣Алба хаагчдад албаараа бахархах, албандаа итгэх итгэлийг төрүүлэх зорилгоор “Цагдаагийн тангараг”-ийг унших,
📣Алба хаагч бүрийн өдөр тутамдаа өмсөж, хэрэглэж байгаа албаны дүрэмт хувцас, тусгай хэрэгслийг ямар үнэтэй болох талаар мэдээлэл олгох зорилгоор бэлтгэсэн "Хэд юм бэ?" контент,
📣Монголын уламжлалт Сар шинийн баярт зориулсан хүчит 32 бөхийн барилдаан, шагайн харваа, хос дээлтэн зэрэг онцлог арга хэмжээг зохион явуулсан юм.
✅Тус тасгаас долоо хоногийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, аяны тугийг дараагийн тасаг болох Замын цагдаагийн тасгийн хамт олонд шилжүүлэн өглөө.
                                     СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР