• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-02-09
САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Монголын уламжлалт "Сар шинийн баяр"-ыг тус цагдаагийн газрын хамт олон, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд Монгол үндэстний өв соёл, уламжлалт үнэт зүйлээрээ бахархах, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Сар шинийн баяр”-ын арга хэмжээг энэ сарын 08-ны өдөр зохион явууллаа.

      Арга хэмжээний үеэр “Үндэсний бөхийн барилдаан”, “Шагайн харваа”, "Сайхан хос” зэрэг тэмцээн уралдаануудыг амжилттай зохион явуулсан бөгөөд бөхийн барилдаанд хүчит 32 бөх барилдсанаас НХЖХОНАБХ тасгийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч, сумын Заан Б.Бум-Эрдэнэ түрүүлж, ЗУТ-ийн аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч, сумын Заан Б.Ганбаяр үзүүрлэж, НХЖХОНБХ тасгийн дарга, цагдаагийн хошууч, сумын Заан М.Ойдовцэрэн, Халзан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч, сумын Заан Ч.Сэдэд нар шөвгөрсөн юм. Харин Шагайн харваан тэмцээнд 12 харваач оролцсоноос Эрүүгийн цагдаагийн тасгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мөнхнасан “Тэргүүн" байр, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Гэрэлт-Од "Дэд" байранд шалгарч, үндэсний хувцас, хэрэглэлтэй “Сайхан хос” шалгаруулах тэмцээнд  Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Гэрэлт-Одын гэр бүл “Тэргүүн" байр тус тус эзэлж, байгууллагын зүгээс амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.
                                                       Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
                                                      СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР