• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-16
ГАЛТ ЗЭВСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
      Тус цагдаагийн газраас галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгслийг эзэмших, ашиглах хүсэлтэй иргэдэд галт зэвсгийн гэрчилгээ олгох зорилгоор “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг энэ оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.
      Сургалтыг танхимаар болон дадлага хэлбэрээр 2 өдрийн турш зохион байгуулсан бөгөөд холбогдох хууль, эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюунболд, галт зэвсэгтэй харьцах, аюулгүй ажиллагааны талаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэнгэл, галт зэвсэгтэй харьцах үеийн сэтгэл зүйн байдал сэвдээр сэтгэл зүйч Н.Одонцэцэг, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сэдвээр аймгийн Улаан загалмайн хорооны Гамшгийн эрүүл мэнд хариуцсан арга зүйч Г.Алтантуяа нар тус тус хичээл орлоо.
      Энэхүү сургалт нь улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Зэвсэг-2023" нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд сургалтад тус аймгийн 24 иргэн хамрагдлаа.