• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

"НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-11-10
       Сүхбаатар аймаг 2023 оныг "ХҮҮХЭД ХАМГААЛАЛ"-ын жил болгон заралсантай холбогдуулан тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчид, тэдний эцэг, эх, асран хамгаалагчдад Замын хөдөлгөөний хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, хэвшүүлэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сурталчлах зорилгоор "НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ" тэмцээнийг энэ оны 11 дугаар сарын 09-ний өдөр аймгийн "Жаахан шарга" театрт амжилттай зохион явууллаа.
      Тэмцээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2, 3, 4, Мөнххаан, Түмэнцогт сумдын ерөнхий боловсролын 5 сургуулийн хүүхэд багачууд оролцож, мэндчилгээ, гэрийн даалгавар, урлагийн тоглолт зэрэг төрлөөр өрсөлдөж, шилдгүүдийг тодруулсан бөгөөд нийлбэр дүнгээр С.Батчулуун захиралтай 2 дугаар бүрэн дунд сургуулийн сурагчид “Тэргүүн байр”, Ч.Алтаннавч захиралтай 3 дугаар бүрэн дунд сургуулийн сурагчид “Дэд байр”, А.Мөнхбат захиралтай Мөнххаан сумын бүрэн дунд сургуулийн сурагчид “Гутгаар байр” тус тус эзэлж, амжилттай оролцлоо.
      Энэхүү тэмцээнийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, "Үе цэгээн" төрийн бус байгууллага, "Уран авто зам" төрийн бус байгууллага, Шаргын хүлэг, Хос мөр, Талын тээвэр, Бэнчин, Эм жи моторс, Хорол жолоо, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн жолооны сургуулиуд, "Жаахан шарга" театр зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгууллаа.