• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Бусад шилэн данс

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-07
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
    Тус цагдаагийн газраас аймгийн Прокурорын газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023" нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүртгэгдэх үедээ яллагдагчаар татагдвал зохих хүн, хуулийн этгээд нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт, гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг өнөөдөр /2023.11.07/ зохион байгууллаа.
    Зөвлөгөөнд тус цагдаагийн газрын удирдлагууд, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Орлогч дрокурор, хяналтын прокурорууд, ахлах мөрдөгч, мөрдөгч, зөрчлийн хэрэг хянан шийдэрлэх эрх бүхий албан тушаалтнууд хамрагдаж, мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тулгамдаж буй асуудлууд, хүндрэл бэрхшээл, хэргийн шийдвэрлэлтийг ахиулахад анхаарах асуудал зэрэг сэдвээр санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.
     Зөвлөгөөний үеэр аймгийн Прокурорын газрын Орлогч прокурор Б.Батнасан "Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлууд" сэдвээр сургалт зохион байгууллаа.