Ахмадын зөвлөл хуралдлаа
Өнөөдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын “Ахмадын зөвлөл”-ийн даргын санаачлагаар тус зөвлөл хуралдаж, гишүүдийн олонхийн саналаар Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан ахмад ажилтан цагдаагийн дэд хурандаа Г.Ганхуягийг тус зөвлөлийн даргаар томиллоо.
Цагдаагийн газрын “Ахмадын зөвлөл”-ийн даргаар томилогдсон цагдаагийн дэд хурандаа Г.Ганхуяг таньд болон тус зөвлөлийн дарга хэмээх эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг тасралтгүй 12 жил нэр, төртэй гүйцэтгэн, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа цагдаагийн дэд хурандаа Л.Ганбаатар таны цаашдын ажил, амьдралд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.Add Files