Чингис хааны Эш хөргийг хүндэтгэн заллаа

"Их эзэн Богд Чингис хааны Эш хөргийг хүндэтгэн залах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийг хэрэгжүүлж, Цагдаагийн газрын шинэ байранд Чингис хааны Эш хөргийг энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүндэтгэн заллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Чингис хааны Эш хөргийг түүхэн эх сурвалжийн талаар алба хаагчдын танин мэдэхүйг бататгаж, сургалт зохион байгууллаа.