"БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДЭД ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн онцлогийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг таних арга зүйд цагдаагийн алба хаагчдыг сургах, чадавхжуулах бүсийн сургалтыг Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран Сүхбаатар аймагт энэ оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын ахлах мөрдөгч, мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд хамрагдсан. Сургалтын үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа аймгийн хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, хохирогчийг түр хамгаалах байр, Эрүүлжүүлэх, баривчлах байрны үйл ажиллагаатай танилцлаа.