"ЦАГДАА ТАНД ТУСАЛНА" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫГ ДҮГНЭЛЭЭ

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтаж Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг 3 насны ангиллаар зохион байгууллаа. Уралдааны
1. 1-3 дугаар ангийн төрөлд
- Түмэнцогт сумын ЕБС-ийн 3-а ангийн сурагч Б.Оргилмаа “Нэгдүгээр байр”
- Гуравдугаар бүрэн дунд сургуулийн 1-в ангийн сурагч Г.Анар-Эрдэнэ “Хоёрдугаар байр”
- Дарьганга сумын ЕБС-ийн 1-а ангийн сурагч И.Аминзүрх “Гуравдугаар байр”
2. 4-6 дугаар ангийн төрөлд
- Дарьганга сумын ЕБС-ийн 6-а ангийн сурагч А.Буянхишиг “Нэгдүгээр байр”
- Түвшинширээ сумын ЕБС-ийн 6-а ангийн сурагч М.Үүрийнцолмон “Хоёрдугаар байр”
- Дарьганга сумын 6-б ангийн сурагч Ө.Өлзиймөнх “Гуравдугаар байр”
3. 7-9 дүгээр ангийн төрөлд
- Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 9-а ангийн сурагч Г.Булгантамир “Нэгдүгээр байр”
- Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн сурагч 7-г ангийн сурагч Б.Энэрэл “Хоёрдугаар байр”
- Мөнххаан сумын ЕБС-ийн 7-а ангийн сурагч Б.Эрдэнэбаяр “Гуравдугаар байр” тус тус эзэлж “Өргөмжлөл” бэлэг, дурсгалын зүйлээр шагнагдлаа.
Гар зургийн уралдааныг ивээн тэтгэж, хамтран ажилласан “Сүлд хишиг”, “Далай булаг”, “Дижитал фото төв”-ийн хамт олондоо талархал илэрхийлье.