ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

Шинэ барилгын нээлтийн арга хэмжээнд ЦЕГ-ын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан ЦЕГ-ын зөвлөлийн гишүүн, Санхүү, аж ахуйн албаны дарга Цагдаагийн хурандаа Д.Батчулуун, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Гантулга, аймгийн Засаг дарга М.Идэрбат болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо.
Ийнхүү 80 жилийн түүхтэй тус байгууллага шинэ барилга ашиглалтад орж алба хаагчдын хэвийн ажиллах нөхцөл бололцоо бүрдэж байна. Улсын төсвийн 2.096.8 сая төгрөгийн төсвөөр тендерт “Их Модун” ХХК шалгарч цагдаагийн газрын шинэ конторын барилгыг барьж гүйцэтгэжээ.