ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баяраа /2022.10.08/-ний өдөр тэмдэглэлээ. Ойн баярын хүндэтгэлийн хуралд тус цагдаагийн газрын үе, үеийн удирдлага, ахмадууд, одоо ажиллаж буй албан хаагчид оролцлоо. Аймгийн ИТХ-ын хурлын дарга Д.Хосбаяр баяр хүргэж үг хэлэв. Ард иргэдийнхээ амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж буй цагдаагийн албан хаагчдыг Төрийн дээд одон, МУЗГ-ын шагнал, ойн медаль болон салбарын шагналаар шагналаа.