/ Тусгай зөвшөөрөл / Галт зэвсэг / “ЗЭВСЭГ-2018” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯВЦ

“ЗЭВСЭГ-2018” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯВЦ

       Сүхбаатар аймгийн хэмжээнд урьд онд бүртгэгдсэн галт зэвсэг-959, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл-13, байгаагаас 2018 онд бүртгэгдвэл зохих нийт 970 галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэл байна. Үүнээс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар  бүртгэл, тооллогод хамрагдсан галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг харьяа сум тус бүрээр  нь авч үзвэл:

д/д

Сумдын нэр

Нийт бүртгэлтэй галт зэвсгийн тоо

Бүртгэл тооллогод хамрагдсан галт зэвсэг

Хувь

1

Асгат

55

50

83 %

2

Сүхбаатар

106

53

49.1 %

3

Баяндэлгэр

56

31

48.2%

4

Онгон

40

40

100 %

5

Дарьганга

39

19

48,8%

6

Түвшинширээ

60

          51

75 %

7

Наран

35

33

94.2%

8

Уулбаян

53

30

54.7%

9

Эрдэнэцагаан

100

65

53%

10

Мөнххаан

74

58

68.9%

11

Халзан

42

38

90.4 %

12

Түмэнцогт

56

16

28.7%

13

Баруун-Урт сум

251

181

72.9%

 

Нийт

970

661

68.6%

       Арга хэмжээний хүрээнд 1 галт зэвсэг гэрчилгээжүүлж, Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрх олгох сургалтад хамрагдах хүсэлтэй нэр бүхий 14 иргэнийг бүртгэл судалгаанд хамруулсан.  Галт зэвсгийн санд 2 галт зэвсэг шинээр оруулсан.

       Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс АСАП сангийн 540005216002116 дугаараар эрэн сурвалжлалт зарлагдсан “ 2011 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 9-р хороо сотын 3-1-р байрны урд байрлах Лхагвасүрэнгийн эзэмшлийн 78-22 убг улсын дугаартай эксель маркийн автомашины дотор байсан тоз-8 маркын 2903 дугаартай, 15 ширхэг сумтай галт зэвсэг хулгайд алдагдсан гэх ” хэрэгт эрэн сурвалжилж байсан галт зэвсэг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Байлдагч овогтой Осорын эзэмшилд байх тул холбогдох шалгалтыг явуулж байна.

        Нэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор харьяа сумдын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчидтай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагт видео хурал хийж, арга хэмжээн явц байдал, сумдын алба хаагчдын оролцоо, бүртгэл тооллогын дүнд үнэлэлт дүгнэлт өгч, цагдаагийн газрын дарга удирдлагуудаас ажил эрчимжүүлэн, галт зэвсгийн бүртгэл тооллогыг богино хугацаанд чанартай явуулж дуусгах талаар үүрэг чиглэл өгсөн.

      Мөн Цагдаагийн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай хугацаатай үүргийг  албан бичгээр сумдын цагдаагийн тасаг хэсгийн дарга, төлөөлөгч нарт хүргүүлэн үйл ажиллагаанд нь мөрдлөгө болгон Баруун-Урт сумын хэмжээнд галт зэвсгээ бүртгэл тооллогод хамруулаагүй байгаа иргэдийн судалгаа, нэрсийг жагсаалтаар гаргаж Цагдаагийн газрын алба хаагч бүрт хариуцуулан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор хариуцсан иргэдийн хаяг байршилаар явж галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгэл, тооллогод хамруулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

       Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа болон явцын талаарх мэдээллийг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тодорхой давтамжтайгаар нийтэд хүргэж, мөн галт зэвсэг эзэмшдэг иргэдэд багийн дарга нараар дамжуулан галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслээ тогтоосон хугацаанд нь бүртгэл тооллогод хамруулах талаар  мэдэгдэл хүргүүлж биелэлтийг тооцон ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна