/ / ОНГОН СУМЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ УНААЖУУЛАВ.

ОНГОН СУМЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ УНААЖУУЛАВ.

      Цагдаагийн газар 2019 онд аймгийн Засаг дарга болон сумдын засаг дарга нартай хамтран ажиллах гуравласан гэрээг байгуулсан. Уг гэрээнд цагдаагийн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн бусад асуудлыг шийдвэрлэх, албаны бэлэн байдлыг хангуулах  чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээнүүд тусгагдсан.

      Ийнхүү уг гэрээ эхнээсээ хэрэгжиж Аймгийн Цагдаагийн газар, Онгон сумын ЗДТГ,  холбогдох иргэдийн хамтарсан хөрөнгө оруулалтаар тус сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгчийг унаажуулж, авто машиныг гардууллаа. 10 сая төгрөгийн өртөг бүхий Nissan Tiida маркын авто машиныг Онгон сумын цагдаагийн алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах юм.

        Хэсгийн төлөөлөгч бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүргэдэг хамгийн анхан шатны нэгж. Тиймээс энэхүү анхан шатны алба хаагч унаатай байна гэдэг олон талын ач холбогдолтой. Иргэдэд хүрч үйлчлэх хурд нэмэгдэж, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг түргэн шуураай шийдвэрлэх, гэмт хэрэг зөрчлийг богино хугацаанд илрүүлэх цаашлаад шинээр мөрдөгдөж буй хууль тошгтоомжийн хүрээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийнхөө материалыг прокурорын газарт хүргэж хянуулах ажилд ахиц гарах юм.

       Аймаг, сум орон нутгийн үе үеийн удирдлагууд хэсгийн төлөөлөгч нарыг унаажуулж, мотоциклиор хангаж байсан. Цаашид Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч нарыг мөн унаажуулах ажил хийгдэнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна