/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ЭМЭГТЭЙЧҮҮД НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ТЭГШ ЭРХТЭЙ ОРОЛЦОХ НЬ” СЭДЭВТ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭМЭГТЭЙЧҮҮД НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНД ТЭГШ ЭРХТЭЙ ОРОЛЦОХ НЬ” СЭДЭВТ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Тус цагдаагийн газраас Баруун-Урт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын Сүхбаатар аймаг дахь салбартай хамтран “Эмэгтэйчүүд нийгэм, эдийн засаг, гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцох нь” сэдэвт нийтлэлийн уралдааныг аймгийн сонин, сайтын сэтгүүлчид, сонирхогчид, идэвхтэн бичигч нарын дунд зохион байгууллаа.

     Уралдааны “Тэргүүн” байрыг идэвхтэн бичигч Д.Оюунцэцэг, “2 дугаар байр”-ыг Д.Сэнгэдорж, “3 дугаар байр”-ыг Ж.Дэлгэрхишиг нар эзэлж “Өргөмжлөл” мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлсээр шагнагдсан.

    Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Сүхбаатар аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.

     Мөн “Эмэгтэйчүүд нийгэм, эдийн засаг, гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцох нь” сэдвээр аймгийн сэтгүүлч нарын дунд “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулж дүгнэлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна