/ / "ХҮНИЙ ЭРХИЙН ТЕАТР-2019" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ХҮНИЙ ЭРХИЙН ТЕАТР-2019" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     Орон нутагт зөрчигдөж байгаа хүний эрхийн зөрчлийг ил гаргах, хүний эрхийг хамгаалахад холбогдох байгууллага, албан тушаалтнуудын анхаарлыг хандуулах, хамтран шийдвэрлэх зорилготой “Хүний эрхийн театр” 2019 арга хэмжээнд Цайрт минерал ХХК-ний Б.Алимаа ахлагчтай “Оюунлаг цайрт”, Ус цаг уур орчны шинжилгээний газрын Д.Мягмарсүрэн ахлагчтай “Тэмүүлэл” баг амжилттай оролцон 1,2-р байрыг эзэллээ.
    Уг арга хэмжээг Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комиссын Сүхбаатар аймаг дахь салбар, Баруун-Урт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулсан юм.
Багууд шторк, тайлан, мэндчилгээ, жүжигчилсэн тоглолт гэсэн 4 төрлөөр өрсөлдлөө.
    Тэргүүн байранд шалгарсан багийн мэндчилгээ, жүжигчилсэн тоглолтыг Эх үрсийн баярын өдөр олон нийтэд хүртээл болгохоор шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна