/ / “МАЛЧДЫН БҮЛЭГ ХОЛБОО”-ДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

“МАЛЧДЫН БҮЛЭГ ХОЛБОО”-ДЫГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

       Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2018 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх” дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэдийн оролцоо” сэдэвт аймгийн зөвлөгөөн, мөн хил залгаа аймаг, сумдын цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлээр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Хил залгаа сумдын хэсгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгч нарын зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан.
       Мал хулгайлах гэмт хэргийг бууруулахад малчид, мал бүхий иргэдийн оролцоо хамгийн чухал. Иймд тус цагдаагийн газраас Эрдэнэцагаан сумын хөдөөгийн 5 багт “Малчдын бүлэг холбоо”-г байгууллаа.
      “Малчдын бүлэг холбоо”-дыг байгуулснаар орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллага болон малчдын уялдаа холбоо сайжирч, улмаар мал хулгайлах гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлөх ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна