/ / ХИЛ ЗАЛГАА АЙМАГ, СУМДЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН

ХИЛ ЗАЛГАА АЙМАГ, СУМДЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН

        Малын хулгайн гэмт хэрэг жилээс жилд өсөж, хулгайлах арга техник нарийсч бүлгийн зохион байгуулалтад оржээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд хил залгаа аймаг, сумдын хэсгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгч нарын уулзалт зөвлөгөөнийг Түмэнцогт суманд зохион байгууллалаа.  

         Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан уг зөвлөгөөнд  зүүн бүсийн гурван аймаг болон Багануур, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хорь гаруй  хэсгийн төлөөлөгч, эрүүгийн мөрдөгчид оролцжээ.

          Тус аймагт 2018 онд нийт 68 мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол, 2019 оны эхний таван сарын байдлаар 52 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнээс 22 холбогдогчтой 104 бод, 170 бог мал хулгайлсан, 121 сая 700 мянган төргөгийн хохиролтой 26 хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийн хувьд, төв магистрал зам дагуу малчид өөрийн малаа бэлчээрт хараа хяналтгүй орхидог, ял шийтгэлийн бодлого, хууль эрхзүйн орчин хангалтгүй зэргийг ашиглаж Улаанбаатар хот болон зэргэлдээ аймгийн иргэд, урьд ял шийтгэгдсэн этгээдүүд хоорондоо бүлэг сүлжээ үүсгэж, гэмт хэрэг үйлдэх болжээ. Мөн махны үнэ өсч эрэлт нэмэгдсэн, өнгөрсөн өвөл аймгийн нийт нутгаар цасгүй байсан нь малын хулгайч нар жижиг тэргээр хүссэн газраараа зорчих, мал тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байгааг онцоллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна