/ / "ЗЭВСЭГ-2018" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.

"ЗЭВСЭГ-2018" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА.

     Цагдаагийн ерөнхий газраас "ЗЭВСЭГ-2018" нэгдсэн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газар дээр галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллого явагдаж, үнэмлэхгүй болон бүртгэлгүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг шинээр гэрчилгээжүүлэх, ашиглахгүй болон зөрчилтэй галт зэвсгийг холбогдох журам зааврын дагуу шийдвэрлэж байна.
Шинээр галт зэвсгийн гэрчилгээ авах иргэд дараах материалыг бүрдүүлнэ.
1. Өргөдөл
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Гурван хувь цээж зураг
4. Багийн даргын тодорхойлолт
5. Эрүүл мэндийн хуудас
6. Галт зэвсэг ашиглах сургалтанд хамрагдсан гэрчилгээ
7. Үнэмлэхний үнэ 10,000 төгрөг
8. ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны 100900012038 тоот
дансанд 4,800 төгрөг тушаасан баримт
9. Галт зэвсгийг биетээр авч ирнэ. /Гурван ширхэг сумтай/
Галт зэвсэг эзэмшигч нь тогтоосон хугацаанд галт зэвсэгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцох болно.
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг 88511111, 95113343 дугаарын утсаар лавлана уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна