/ Бидний тухай / Алба, нэгжүүд / Эрдэнэцагаан сум дахь цагдаагийн хэсэг / ЭРДЭНЭЦАГААН СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСЭГ

ЭРДЭНЭЦАГААН СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСЭГ

ЭРДЭНЭЦАГААН СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСЭГ

     Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь 1961 онд үүсгэн байгуулагдсан 17.3 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, сумын төвийг «Чоно гол» хэмээн нэрлэжээ.

Эрдэнэцагаан сум нь Баруун-Урт сумаас 217 км, Улаанбаатар хотоос 777 км зайд оршдог 2016 оны жилийн эцсийн байдлаар 1777 өрхтэй, 6940 мянган хүн амтай, 208.8 мянган малтай, малын тоогоор улсад дээгүүр ордог томоохон сум юм.

Эрдэнэцагаан сумын төвд хилийн цэргийн 0146 дугаар анги байрладаг, өмнөд талаараа ӨМӨЗО- ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуутай хиллэдэг, олон улсын зэрэглэлийн байнгын ажиллагаатай “Бичигт боомт” ажилладаг учир байнгын хөл хөдөлгөөн ихтэй эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэвтэр тул Цагдаагийн алба хаагчид ачаалалтай ажилладаг онцлогтой.

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар 1992 онд тус суманд Цагдаагийн тасаг анх байгуулагдан ажиллаж байгаад 2015 оноос Цагдаагийн хэсэг болон зохион байгуулагдан гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.

 

Цагдаагийн тасаг, хэсгийн даргаар

                1992 – 2000 он хүртэл цагдаагийн дэд хурандаа Н.Дашням

                2000 – 2003 он хүртэл цагдаагийн дэд хурандаа Ц.Отгончулуун

                2003 – 2006 он хүртэл цагдаагийн дэд хурандаа О.Одхүү

                2006 – 2009 он хүртэл цагдаагийн дэд хурандаа Б.Ганхуяг

                2009 – 2013 он хүртэл цагдаагийн хошууч Г.Баярсайхан

                2013 – 2016 он хүртэл цагдаагийн С.Жамсран

                2016 оноос цагдаагийн хошууч Ж.Энхтөр нар тус тус ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна