/ Бидний тухай / Алба, нэгжүүд / Мөрдөн байцаах тасаг / МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

       Улсын Цагдан сэргийлэх байгууллагад 1946 онд ДЯЯ-ны Сайдын 504 тоот тушаалаар мөрдөн байцаалт явуулах үүрэгтэй групп байгуулагдаж 1947 онд хэлтэс болон өргөжиж, хөдөө орон нутагт Цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагчийн орон тоо бий болсноор тус тасгийн эхлэл тавигдсан гэж үздэг.

Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албыг Улсын прокурорын харъяанд 1962-1964 онд ажиллуулсан боловч амьдралд нийцэхгүй болох нь богино хугацаанд харагдсан тул МАХН-ын Төв хорооны УТТ-ны 1964 оны 218-р тогтоолоор Мөрдөн байцаах ажлыг ЦСБ-д буцаан шилжүүлсэн байдаг.

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг нь тасгийн дарга, ахлах мөрдөн байцаагч, ахлах хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч-4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байна.

1970-аад онд ажил хөдөлмөрийн гараагаа мөрдөн байцаагчаар эхэлсэн Монгол улсын гавъяат хуульч, цагдаагийн хурандаа С.Дамдин, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Бадгар, ахмад Г.Батдэлгэр нар ажиллаж байлаа.

Аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Г.Амарсайн мөн л ажлын гараагаа мөрдөн байцаагчаар эхлэж байсан бол тасгийн даргаар дэд хурандаа Ч.Хүрэлбаатар, хошууч Ч.Очирбат, хошууч Г.Цэргийнхүү, хошууч Д.Хөхөө, хошууч Б.Батхишиг нар тасгийн хамт олноо нэр төртэй удирдаж байв.

       Мөрдөн байцаах тасгийн даргаар:

1. Хурандаа Г.Амарсайн 1990-1998 2. Ахмад Ч.Хүрэлбаатар 1998-2001

3. Хошууч Ч.Очирбат 2001-2004 4. Ахмад Г.Цэргийнхүү 2004-2010

5. Хошууч Д.Хөхөө 2010-2012 6. Хошууч Н.Батхишиг 2012-2013

7. Дэд хурандаа Г.Ганхуяг 2013-2017 онд ажиллаж байна.

Мөрдөн байцаах тасгийн үүсэж хөгжсөн түүхэн үеүүдэд хошууч Г.Сонинбаяр, ахмад А.Наранмандах, ахмад Ш.Баасанжав, ахмад С.Шархүү, хошууч М.Эрдэнбилэг, ахмад Ж.Энхбаяр, ахмад Мөнхбат, хошууч Г.Дамдинсүрэн, дэд хурандаа Л.Отгончулуун, ахлах дэслэгч Н.Сэрээтэр, дэслэгч Ч.Дарьсүрэн, дэслэгч Г.Гантулга, ахмад О.Оюунбадрах нарын олон мөрдөн байцаагчид тус албаны хүнд ачааг үүрэлцэж үр бүтээлтэй ажиллаж байжээ.

Тус тасгийн алба хаагчдаас мөрдөн байцаагч, цагдаагийн Г.Ганхуяг 2007 онд Улсын мөрдөн байцаах газрын “Хөдөлмөрийн аварга”-аар, ахлах дэслэгч Б.Буяннэмэх 2013 онд, ахлах дэслэгч А.Манлайбаяр 2015 онд оны Мөрдөн байцаах газрын “Шилдэг мөрдөн байцаагч”-аар тус ту шалгарч, Мөрдөн байцаах тасгийн хамт олон Цагдаагийн газрын 2000, 2006, 2015 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарч байжээ.

Монгол улсын Засгийн газрын 2002 оны 189 дүгээр тогтоолоор ЦЕГ-ын бүтцэд Хэрэг бүртгэх хэлтэс байгуулагдаж Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг 2002 онд байгуулагдаж хөнгөн, хүндэвтэр хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж иржээ.

Тасгийн анхны даргаар дэд хурандаа У.Эрдэнэтулга томилогдож тус тасагт ажлынхаа үзүүлэлтээр 2003, 2006 онд бүсийн хэмжээнд тэргүүн байр, 2004 онд “Шуурхай ажиллагаатай” хамт олноор шалгарч байжээ

Тус тасаг 2014 оноос Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн бүтцэд ажиллаж байгаад ЦЕГ-ын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн б/305 тоот тушаалаар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг болон зохион байгуулагдсан байна.

Одоо тус тасгийн даргаар дэд хурандаа Г.Ганхуяг, ахлах мөрдөн байцаагчаар хошууч Д.Сэргэлэнбаяр, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Энхбат, цагдаагийн ахлах дэслэгч А.Манлайбаяр, Б.Буяннэмэх нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна