/ Бидний тухай / Алба, нэгжүүд / Мөнххаан сум дахь цагдаагийн хэсэг / МӨНХХААН СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСЭГ

МӨНХХААН СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСЭГ

МӨНХХААН СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ХЭСЭГ

Мөнххаан сум дахь Цагдаагийн хэсэг 2009 оны 01 дүгээр сарын 09-нд Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар тасгийн зохион байгуулалтайгаар байгуулагдаж анхны даргаар д/х Г.Ганхуяг, мөрдөн байцаагчаар хошууч Л.Отгончулуун, хэсгийн төлөөлөгчөөр ахмад Б.Бат-Өлзий а/х Б.Даваадорж ахлагч Ю.Цолмон, жолооч а/ч Г.Сэргэлэнбаатар нарын 6 алба хаагчдын бүрэлдэхүүнтэй ажилласан.

Мөнххаан сум 740716,5 км/кв нутаг дэвсгэртэй Сүхбаатар, Түмэнцогт, Уулбаян, Түвшинширээ, Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Овоо, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумуудтай хиллэдэг, 1258 өрхийн 4396 хүн оршин суудаг, 2014 оноос Баруун- Урт Улаанбаатар хотын чиглэлийн засмал зам ашиглалтанд орж тус сумыг дамжин өнгөрдөг болсон нь эрүүгийн болон Хэв журмын нөхцөл байдал хүндэрч, хүн амын нягтрал хөл хөдөлгөөн ихтэй болсон томоохон сум юм.

Цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх Нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг сумын төр захиргааны болон төрийн бус байгууллага иргэдийн дэмжлэг туслалцаанд түшиглэн, хуулиар хүлээсэн үүргээ ханган биелүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Түүнчлэн Уулбаян, Түвшинширээ Түмэнцогт сумын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг давхар хариуцдаг юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2010 онд Цагдаагийн хэсгийн кобаны барилга баригдаж тасаг болон алба хаагчид байртай болж, алсын болон хөдөлгөөнт эргүүлийн 2 автомашин, 1 мотоцикль, бэлэн бус торгуулийн цахим машин, тусгай хэрэгсэл, агсамж зэргээр хангагдаж ажиллах нөхцөл бололцоо дээшилсэн байна.

2009 оны хавар Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ зэрэг сумдын нутаг дэвсгэрээс олон тооны мал хулгайд алдагдсан эзэн этгээд нь тодорхойгүй хэргийн мөрөөр тус хэсгийн алба хаагчид болон аймгийн цагдаагийн газрын албадын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан олон хоног, сараар шургуу хөөцөлдөж шалгасны үр дүнд уг гэмт хэргийг Хэнтий аймгийн харъяат 10 гаруй этгээдүүд, ашиг орлого олох, шунахай зорилгын үүднээс үйлдсэн болон тусгай зохион байгуулалтанд орсон, нууц далд аргаар гэмт хэрэг үйлддэг 2 бүлэг этгээдүүд Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдийн 70 гаруй тооны бод малыг олон удаагийн үйлдлээр галт зэвсэг, тээврийн хэрэгсэл,ашиглан хулгайлж, бусдад 32 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлж байжээ. Уг гэмт хэргийг илрүүлэхэд онц идэвхи зүтгэл гаргаж ажилласан 4 алба хаагч ЦЕГ-ын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнагдсан байна.

Одоо тус цагдаагийн хэсгийн даргаар хошууч Б.Бат-Эрдэнэ хэсгийн төлөөлөгчөөр а/д Б.Мөнхтөр, замын Цагдаагийн зохицуулагчаар а/х Б.Даваадорж Мөрдөн байцаагчаар а/д Б.Буяннэмэх, цагдаагаар а/ч Э.Анхбаяр, жолоочоор д/а О.Энхзул нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна