/ Бидний тухай / Алба, нэгжүүд / Эрүүгийн цагдаагийн тасаг / ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСАГ

Монгол улсын цагдаагийн байгууллагад тагнуулын ажил гүйцэтгэх эрх үүрэгтэй алба 1934 онд албан ёсоор байгуулагджээ. Эрүүгийн цагдаагийн албаны түүх бол энэ онцгой албанд ажиллаж байсан үе үеийн олон зуун алба хаагчдын мэдлэг чадвар уйгагүй хичээл зүтгэл, бахархал үлгэр дуурайлал баатарлаг хөдөлмөр тэмцлийн цогц түүх билээ.

1932 оны 2 дугаар сарын 1-нээс цагдан сэргийлэх байгууллагад 8 орон тоотой гүйцэтгэх ажлын тасгийг байгуулж гүйцэтгэх ажил эрхлэх болсноор цагдан сэргийлэх байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх илрүүлэх ажилд далд арга хэрэглэх болжээ.

1934 онд гүйцэтгэх ажил эрхлэх тасгийг “хэлтэс” нэртэйгээр өргөтгөн анхны даргаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Цэвээний Галт томилогдож байсан нь бидний бахархал юм.

1940-өөд онд орон нутагт Цагдан сэргийлэх анги салбар байгуулагдах ажил үргэлжилж улмаар 1942 оны 1 дүгээр сарын 12-нд Сүхбаатар аймагт Цагдан сэргийлэх анги байгуулагдахад эрүүгийн төлөөлөгч ажиллах болсноор тус албаны эх үүсвэр тавигдсан байдаг.

Сүхбаатар аймгийн Цагдан сэргийлэх байгууллагын эрүүгийн албыг өнөөгийн түвшинд хүргэхэд д/х Х.Мантай, д/х Б.Сэнгээ х/а Г.Баярмагнай, х/а О.Борхүү, х/ч Г.Гомбожав, х/ч М.Эрдэнэбилэг х/а С.Эзэннайрамдах, х/а Т.Энхбат, х/а М.Энхбаяр, д/х С.Шархүү, д/х У.Эрдэнэтулга нар болон эрүүгийн албаны голлох хүч хэрэгсэл болсон хэсгийн төлөөлөгч нарын хөдөлмөр зүтгэл томоохон байр суурь эзэлж байсныг дурдах ёстой.

Эрүүгийн цагдаагийн албаны ууган алба болох Өмчийн алба “Эдийн засгийн алба” нэртэй байгуулагдаж дараа нь “Өмчийн хэлтэс” “Улсын өмчид халдагсадтай тэмцэх хэлтэс”, “Соцаилист өмч ашиглан шамшигдуулагчтай тэмцэх”, “Өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”, “Эдийн засгийн хэлтэс”, “Эдийн засгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

Сүхбаатарын цагдаагийн байгууллагын өмчийн болон эдийн засгийн алба нь өөрийн туулж өнгөрүүлсэн түүхэн замналтай өмнөө тавигдсан зорилго, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж иржээ. Тус албанд өмчийн төлөөлөгчөөр х/а О.Борхүү, х/а Г.Баярмагнай, х/а М.Энхбаяр, а/х Т.Эрдэнэбат, а/х Ж.Цээсүрэн, а/х Д.Батхуяг, а/д М.Цэрэнноров, х/ч Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байжээ.

Эрүүгийн тасгийн анхны даргаар х/а С.Эзэннайрамдах, х/ч Т.Энхбат, х/а М. Энхбаяр, х/ч Д.Сайнхүү, д/х Б.Ганхуяг нар ажиллаж байжээ.

Одоо тус тасаг нь дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга х/ч Т.Цоодол , эдийн засгийн ахлах мөрдөгч х/ч Г.Идэрбат, эдийн засгийн төлөөлөгч а/х Ж.Итгэлт, эрүүгийн төлөөлөгч а/х Х.Гантулга, Эрдэнэцагаан сум дахь цагдаагийн хэсгийн дарга х/ч Ж.Энхтөр, Мөнххаан сум дахь цагдаагийн хэсгийн дарга х/ч Б.Бат-Эрдэнэ, туслах төлөөлөгч а/ч Т.Бат-Эрдэнэ, хэсгийн төлөөлөгч 12, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна