/ Бидний тухай / Алба, нэгжүүд / Замын цагдаагийн тасаг / ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

1936 онд Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд байгуулагдсан Уурын машины тэрэгний хэргийг шалгаж байцаах хэлтэс нь өнөөдөр орчин цагийн Цагдаагийн байгууллагын мэргэжлийн алба болон шинэчлэгдэх хүртэл дайчин алдрын замыг туулж 2016 онд 80 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм.

1950-иад оноос Цагдан сэргийлэх ангид замын хөдөлгөөнийг хянах, шалгах, осол зөрчлийг шийдвэрлэх, техникийн үзлэг шалгалт явуулах, тоо бүртгэл хөтлөх үүрэгтэй анхны байцаагчаар ахмад Г.Аюуш, хөдөө аж ахуйн машин механизмын байцаагчаар ахмад С.Чойжилжав түүний дараа Ж.Вандандорж нарыг томилон ажиллуулсан нь тус аймагт замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих мэргэжлийн нэгж үүсч хөгжихийн эхлэл тавигдсан байна.

Авто техникийн хэргийг шалгах албыг 1979 онд хэсэг болгон өөрчилж анхны ахлах байцаагчаар хошууч О.Мангал, байцаагчаар Д.Цэвэлмаа нар ажилласан байна.

1958 оноос АТХШБ алба, 1979 оноос АТХШБ хэсэг, 1990 оноос Замын цагдаагийн алба, 2010 оноос Замын цагдаагийн тасаг болон орон тоо зохион байгуулалтын хувьд бэхжсэн байна.

Замын цагдаагийн дарга, ахлах байцаагчаар:

  1. д/х О.Мангал 1979-1985 онд албаны дарга
  2. х/ч Б.Дуламрагчаа 1985-1996 онд албаны дарга
  3. д/х С.Баярбаатар 1996-2005 онд албаны дарга
  4. а/х Д.Сүрэнбаатар 2005-2008 онд албаны дарга
  5. д/х Ч.Уранбор 2008-2017 онд албаны дарга
  6. а/х Б.Эрхэмбаяр 2010-2012 онд ахлах байцаагч
  7. а/х Б.Батхуяг 2012-2013 онд ахлах байцаагч
  8. х/ч Б.Бат-Эрдэнэ 2013-2015 онд ахлах байцаагч
  9. х/ч Ж.Азжаргал 2015-2017 онд ахлах байцаагчаар тус тус ажиллажээ.

 

Одоо Замын цагдаагийн тасгийн даргаар цагдаагийн ахмад Л.Ганзориг, ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Жавхлан, зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Даваадорж, цагдаагийн ахлагч Э.Хуягбаатар, цагдаагийн дэслэгч Э.Бат-Үйлс, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Батболд, цагдаагийн ахлах ахлагч З.Будрагчаа, цагдаагийн дэд ахлагч Т.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна