/ Бидний тухай / Алба, нэгжүүд / Нийтийн хэв журам хамгаалах тасаг / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ

Цагдаагийн албад дотроос хамгийн өргөн цар хүрээтэй үүрэг гүйцэтгэж албаны нэр төр, нүүр царай, өнгө төрхийг өдөр тутам олон түмэнд илэрхийлж, иргэдийн дунд цагдаагийн ерөнхий үнэлэмжийг тогтоож байдаг алба бол яах аргагүй хэв журмын алба байдаг.

1942 онд Сүхбаатар аймагт Цагдан сэргийлэх анги анх байгуулагдахад бага дарга 1, сэргийлэгч 4 хүний орон тоо бий болсноор НХЖХТ-ийн эхлэл тавигджээ.

1961 онд Сэргийлэн хамгаалах алба болон зохион байгуулагдаж гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, буу зэвсэг, бичгийн машин, олшруулагч, тамга тэмдэг, тэсэрч дэлбэрэх материал зэрэгт хяналт тавих зөршөөрлийн системийн албыг гүйцэтгэж иржээ.

Сэргийлэн хамгаалах байцаагчаар а/х Н.Лодойбалдан, х/ч Б.Халтар, а/х Б.Ядмаа, а/х Ш.Эрдэнэбилэг, а/х С.Ганбат, х/ч Ш.Дашням, а/д Г.Батжаргал, х/ч Д. Гомбожав нар ажиллаж байв.

Сэргийлэн хамгаалах алба нь жижүүрийн туслах, хорих мөрдөн, эрүүлжүүлэх баривчлах байр, банкны харуул, Аймгийн намын хороо, Гүйцэтгэх захиргаа зэрэг газруудад хамгаалалт гаргаж, жижүүрээс буусан сэргийлэгч эргүүлд явах, бичиг хүргэх, хүн дуудах зэргээр нилээд ачаалалтай ажиллаж байжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарч, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжүүдийг хариуцан, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй болон хорихоос суллагдсан хүмүүст захиргааны хяналт тогтоож, тогтмол уулзаж зөвөлгөө өгөх, сар бүр хариуцсан байцаагчдаа ирж бүртгүүлэх, гадагш явах бол зөвшөөрөл авах зэргээр хяналт тавьж байсан нь давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд дэвшилттэй ажил болж байлаа.

1992 онд Хэв журам хамгаалах тасгийн зохион байгуулалтанд орж анхны даргаар х/ч Дашням Г.Батжаргал, д/х Л.Ганбаатар, х/ч Д.Амарбаатар, д/х Н.Лхагвасайхан, д/х П.Лувсандорж, ахлах байцаагчаар а/х С.Ганбат, а/х Ж.Баярсайхан, а/д Ж.Дашзэвэг, д/х Г.Баярсайхан, а/х О.Оюунбадрах нар томилогдож ажиллаж байжээ.

Тус тасгийн бүрэлдэхүүнд жижүүрийн шуурхай алба , эрүүлжүүлэх баривчлах байр, гэрээт цагдаа, ШШАБ хангах хэсэг, хэсгийн байцаагч, ОНХА, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, эргүүлийн цагдаа зэрэг албан тушаалтнууд харьяалагдан ажиллаж байна.

Одоо тус тасгийн даргаар х/ч Г.Баярсайхан, хэв журмын ахлах байцаагчаар а/х Б.Саранчимэг, Олон нийттэй харилцах ахлах байцаагчаар а/х Ганчимэг, Гэр бүл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагчаар а/д Б.Ариунтуяа, Эрүүлжүүлэх баривчлах байрны эмчээр а/х Ч.Алтантуяа, хэсгийн байцаагчаар х/ч О.Энхтуяа, а/х Б.Тэгшжаргал, а/д Э.Энххад нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна