/ Бидний тухай / Цагдаагийн газрын түүхэн замнал / СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨН ТҮҮХЭН ЗАМНАЛ

СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨН ТҮҮХЭН ЗАМНАЛ

    Ургах нартай золгодог, эх орны зүүн өмнөд хязгаар Дарьгангын тал нутагт 1942 онд “Жавхлант шарга” буюу одоогийн Сүхбаатар аймаг байгуулагдсан үеэс аймгийн Цагдаагийн байгууллагын түүх эхэлдэг.

Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллага анх ДЯЯ-ны сайдын 1942 оны 01 сарын 12-ны өдрийн тушаалаар “Цагдан сэргийлэх” анги нэртэйгээр байгуулагдаж анхны даргаар тус аймгийн Түвшинширээ сумын уугуул Равжаагийн Рэгдэл томилогдон ажиллажээ.

1953 оны 12 сарын 28-нд мөн яамны сайдын тушаалаар НАХЯ-ны хэлтэст нэгтгэн 1957 оны 02 сард цагдан сэргийлэх хэлтэс болгон өргөтгөсөн байна.

Монгол улс хил хамгаалах журмаа өөрчлөх, хязгаарын цэргээс татан буулгахад “Бунхант”, “Бичигт”-ийн пунктыг НАХХ-т харьяалуулж, улсын хилийн асуудлыг шийдвэрлэх комиссараар хэлтсийн даргыг томилжээ.

МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны 1957 оны 07 сарын 02-ны өдрийн тогтоолоор хоёр хэлтсийг нэгтгэж, гүйцэтгэх 1-р тасаг, Цагдан сэргийлэх асуудал эрхэлсэн 2-р тасаг, аж ахуйн пункт гэсэн зохион байгуулалттай, 65 нэгжийн орон тоотой болгож 1958 онд хорих ангийг Хэнтий аймгийн хорих лагерт, 1967 онд хилийн пунктуудыг Дорноговь аймаг дахь хилийн төлөөлөгчийн аппаратад тус тус шилжүүлжээ.

МАХН-ын Төв хороо БНХАУ-ын сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 сарын 30-ны өдрийн хавсарсан тогтоолоор НАХХ, УАХГ-ын төлөөлөгчийн аппарат болгон Цагдан сэргийлэх ангийг салгаж АДХГЗ-ны “Цагдан сэргийлэх” хэмээн нэрлэх болжээ.

1965 оны 5-р сард хоёр хэлтсийг дахин нэгтгэж цагдан сэргийлэх анги болгон даргыг нь НАХ хэлтсийн орлогч болгожээ.

Ийнхүү цагдаагийн байгууллагын үүсэл хөгжил нь Аймгийн НАХХ-ийн түүхтэй 1990 оныг хүртэл салшгүй холбоотой явж иржээ.

НАХЯ болон цагдаагийн хэлтэс дайны хүнд жилүүдэд байгуулагдсан тул өөрийн үндсэн үүргийг биелүүлэхийн зэрэгцээ, ард иргэдийн эрх ашиг, ар талыг хамгаалах, хэв журам сахиулах, алба хаагчдын сонор сэрэмжийг дээшлүүлэх, шаардлага тохиолдвол эх орноо хамгаалах үйлсэд зэвсэг барин тэмцэхэд бэлэн байхаар ажлаа зохион байгуулж байжээ.

Тус байгууллагын түүхэнд эх орноосоо урван тагнуул үйлдэх, иргэдийг мухар сүсгийн нөлөөгөөр хууран мэхлэх, улс, хоршооллын өмч хөрөнгийг зальт аргаар ашиглан шамжигдуулах зохион байгуулалттай бүлэг хулгай, хүний амь биеийг жигшүүрт аргаар бүрэлгэсэн зэрэг олон тооны хэргүүдийг мэргэжлийн ур чадвар, ГА-ын арга хэрэгслийг ашиглан илрүүлсэн баримт архивт хадгалагдан үлдсэн байдаг.

Тус цагдаагийн байгууллагаас Монголын цагдаагийн түүхэнд үлдсэн алдар гавьяатнууд төрөн гарсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна