/ Бидний тухай / Алба, нэгжүүд / Захиргааны удирдлагын тасаг / ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСАГ

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСАГ

 

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТАСАГ

          Төлөвлөлт зохион байгуулалтын тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 651 дүгээр тушаалаар Удирдлага, захиргаа аж ахуйн алба, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар тушаалаар Дэмжлэг үзүүлэх тасаг, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/305 дугаар тушаалаар Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, 2017 оны 06 сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын тасаг нэртэйгээр үндсэн үүргээ гүйцэтгэж байна.

          2014 оны 05 дугаар сарын 12-ний өдрөөс Дэмжлэг үзүүлэх тасаг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс Төлөвлөлт зохион байгуулалтын тасаг, 2017 оны 06 сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын тасаг нэртэй болж өөрчлөгдөж, анхны тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Н.Лхагвасайхан ажиллаж байгаад ЦЕГ-т шилжин томилогдож одоо цагдаагийн дэд хурандаа П.Лувсандорж тасгийн даргаар ажиллаж байна.

        Тус тасаг нь Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015 оны б/279 тоот тушаалаар тасгийн дарга 1, мэдээлэл судалгааны ахлах байцаагч 1, холбоо мэдээллийн инженер 1, хүний нөөцийн мэргэжилтэн 1, нягтлан бодогч 1, аж ахуйн ажилтан 1, нярав цагдаа 1, бичиг хэргийн эрхлэгч, бичээч 1, захиргааны тоо бүртгэгч 1, цагдаа жолооч 7, сантехникч 1, үйлчлэгч 2 нийт 19 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

       Тус тасаг нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг Цагдаагийн газраас хэрэгжүүлэхэд шаардагдах санхүү, аж ахуйн хангалт үйлчилгээг тасралтгүй зохион байгуулан, түүний төлөвлөлт, үр дүнг нь дээшлүүлж, ар талын хангалт, үйлчилгээг сайжруулан, хүний нөөцийг бодлогыг оновчтой төлөвлөн, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

       Мөн алба хаагчдын сахилга ёс зүйг дээшлүүлэх, цагдаагийн ажил албанд анх орох, сургуульд суралцах иргэдийг судлан, чадварлаг хүний нөөцийг бий болгох, алба хаагчийн ажиллах нөхцөл бололцоог сайжруулж, автомашины парк шинэчлэл хийж, түүний албаны бэлэн байдал, засвар, үйлчилгээ, аюулгүй байдлыг сахиулан, мэдээлэл, холбоо, техник, тусгай хэрэгсэл, албаны дүрэмт хувцсаар хангах, байгууллагын туслах аж ахуйг эрхлэх, архив, бичиг хэрэг, дотоод ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын ажлын орчны ариун цэвэр, соёлч байдлыг дээшлүүлэх зэрэг олон талт ажил, үүргийг явуулж байдаг ажлын онцлогтой тасаг юм.

   Захиргааны удирдлагын тасаг нь цагдаагийн газрын хэмжээнд байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаа, санхүү, аж ахуй,  холбоо мэдээлэл, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн тоо бүртгэл, архив албан хэрэг хөтлөлт, алба хаагчийн сахилга ёс зүй, албаны сургалт, соён гэгээрүүлэх ажил,  үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, мэдээ тайлан, биелэлтийг нэгтгэн гаргах зэрэг чиглэлээр үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна