ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ АНХНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сүхбаатар аймгийн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны 2021 оны анхны хурал зохион байгуулагдлаа. Хуралдаанд цагдаагийн газраас “Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, өртөж хохирсон хүүхдүүдийн нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл хийж, энэ онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, санал солилцов.