/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн засаг дарга М.Идэрбат, орлогч дарга Г.Мөнхзаяа, Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Саранчимэг, мэргэжилтэн О.Батхангай нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцав.

Энэ үеэр цагдаагийн газрын дарга “Сүхбаатар аймгийн эрүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цагдаагийн газрын алба хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Уулзалтыг хорио цээрийн үеийн шаардлагад нийцүүлэн маск, хамгаалах хэрэгслээр хангаж, хоорондын зайг чанд баримтлан зохион байгуулав.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна