/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ГАЗАР 2020 ОНЫ "ТЭРГҮҮНИЙ НЭГЖ, АЛБА ХААГЧ"-ДАА ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЖ УРАМШУУЛАВ

ЦАГДААГИЙН ГАЗАР 2020 ОНЫ "ТЭРГҮҮНИЙ НЭГЖ, АЛБА ХААГЧ"-ДАА ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЖ УРАМШУУЛАВ

    Цагдаагийн байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамт олноо хошуучлан ажиллаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдад шагнал гардуулав.

#Тэргүүний_удирдах_албан_тушаалтан”-аар Эрдэнэцагаан сум дахь цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ж.Итгэлт,

#Тэргүүний_эрүүгийн_мөрдөгч”-өөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Бямбашагай,

#Тэргүүний_мөрдөгч”-өөр мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Бат-Оргил,

#Тэргүүний_хэсгийн_төлөөлөгч”-өөр Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Оюунболд,

#Тэргүүний_шуурхай_удирдлагын_алба_хаагч”-аар мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Алтанзаяа,

#Тэргүүний_замын_цагдаагийн_алба_хаагч”-аар зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч О.Энхзул,

#Тэргүүний_хэв_журмын_цагдаа"-аар Баяндэлгэр сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Баяржаргал,

#Тэргүүний_хэв_журмынажилтан”-аар эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Ганхолбоо,

#Тэргүүний_санхүү_аж_ахуйн_алба_хаагч”-аар цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Э.Дүүрэнсайхан,

"#Тэргүүний_тасаг"-аар цагдаагийн дэд хурандаа Г.Идэрбат даргатай Нийтийн хэв журам хамгаалах тасгийг тус тус шалгаруулж аваргын цом, "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнаж урамшуулав,

Цагдаагийн газрын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар

Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Батцэвэр,

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Ойдовцэрэн,

Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Золбоо,

Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.Амгаланбаатар,

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Дармаабазар нар шагнагдлаа.

Шагнал авсан нэгж, алба хаагчидаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна