ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгуулав.
Хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, хууль, хяналтын тусгай чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, цагдаагийн газрын Иргэний зөвлөл, Ахмадын зөвлөлийн дарга нар урилгаар оролцов.
Хурлыг хорио цээрийн үеийн шаардлагад нийцүүлэн цагдаагийн газрын тасаг албадын төлөөллийг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, хоорондын зайг чанд баримтлан зохион байгуулсан ба сумдын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчид цахимаар оролцов.