“ХҮНДЭТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТАНХИМ”-ЫГ ШИНЭЭР БАЙГУУЛАВ
Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг угтсан “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион байгуулж буй “Үлгэрлэл манлайлал” аяны хүрээнд байгууллагын түүхэн замналыг алба хаагч, иргэдэд сурталчлах, соён гэгээрүүлэх зорилгоор цагдаагийн газрын үүдний 2 өрөөг засварлаж тохижуулан “Хүндэтгэл, мэдээллийн танхим”, “Иргэдийг хүлээн авах өрөө”-г шинээр байгуулав.
Нээлтийн арга хэмжээнд цагдаагийн газрын Ахмадын зөвлөл, Иргэний зөвлөлийн дарга нар, хууль хяналтын байгууллагын удирдлагууд урилгаар оролцлоо.