/ / ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДАА ХҮЛЭЭН АВЛАА

ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧДАА ХҮЛЭЭН АВЛАА

     Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжлээр амжилттай төгсөж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “цагдаагийн дэслэгч” цол шагнагдан тус цагдаагийн газарт замын цагдаагийн зохицуулагч, хэсгийн байцаагч, жижүүрийн офицероор томилогдсон Ч.Мөнхдалай, З.Амартүвшин, Т.Бүрэнжаргал нарыг хүлээн авч байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаатай танилцуулж байна.

      Мөн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “цагдаа” мэргэжил олгох сургалтад суралцаж амжилттай төгсөн, нөөцөд бүртгэгдсэн Э.Билгүүнноров, У.Данзансүрэн нарыг тус цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар томилж “цагдаагийн дэд ахлагч” цол олгов.

      Цагдаагийн байгууллагын амаргүй бөгөөд нэр хүндтэй албанд бидэнтэй мөр зэрэгцэн зүтгэх болсон алба хаагчдадаа АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна